10 Тэрээр чулуунууд дундуур суваг цавчин гаргадаг бөгөөдтүүний нүд ямар ч үнэт зүйлийг хардаг.
11 Тэрээр урсгалуудыг урсгахгүй далангаар хааж,нууцлагдсан юмсыг тэрээр гэрэлд гаргадаг.
12 Харин мэргэн ухаан хаанаас олддог вэ?Ухаарлын газар хаана байна вэ?
13 Хүн түүний үнэ цэнийг мэддэггүй бөгөөдтэр нь амьд хүмүүсийн нутгаас ч олдоогүй.
14 Гүн гүнзгий нь “Энэ нь миний дотор байхгүй”,мөн далай ч “Энэ нь надад байхгүй” гэж хэлдэг.
15 Түүнийг цэвэр алтаар ч сольж чаддаггүй бөгөөдүнэнд нь мөнгийг ч хэмжин өгч чаддаггүй юм.
16 Тэр нь Офирын алтаар, үнэт оникс,эсвэл индранилаар ч үнэлэгддэггүй.