2 Төмрийг шорооноос авдаг бөгөөд зэсийг хүдрээс гаргадаг.
3 Тэрээр харанхуйг эцэслэж,харанхуй ба үхлийн сүүдэр дунд хүдрийг хамгийн зах хязгаараас хайдаг.
4 Тэрээр хүмүүсийн оршин суух газраас хол уурхайн нүх ухдаг бөгөөдтэр нь хүний хөлд мартагдсан байдаг.Тэд хүнээс хол цааш нааш дүүжлэгдэн савладаг.
5 Газраас хоол хүнс гарч ирдэг бөгөөдтүүний доороос тэр нь гал мэт гарч ирдэг.
6 Түүний чулуунууд индранилын эх булаг бөгөөдшороо нь алт бөлгөө.
7 Жимийг нь махчин шувууд мэддэггүй,элээний нүд ч түүнийг хараагүй юм.
8 Бардам араатнууд түүний дээгүүр гишгээгүй,арслангууд ч түүгээр явж өнгөрөөгүй юм.