1 Иов дахин өөрийн үгсээ үргэлжлүүлэн—
2 Би өнгөрөн одсон саруудынх шигээ буюуБурхан намайг хамгаалж байсан өдрүүдийнх шигээ байсан ч болоосой.
3 Түүний дэнлүү толгой дээр минь гэрэлтэж,Түүний гэрлээр би харанхуй дундуур явдаг байсан билээ.
4 Бурханы нөхөрлөл миний майхан дээр байх үе буюуби амьдралынхаа ургац хураалтын үед байжээ.
5 Төгс Хүчит Нэгэн надтай хамт байсаар,хүүхдүүд минь намайг хүрээлэн байв.
6 Алхмууд минь цөцгийн тосонд булхагдаж,хад чулуу надад зориулан тос цутгадаг байв.