16 Би үгээгүйчүүдэд эцэг нь байсан бөгөөдмэддэггүй хэргийн учрыг ч шинжин тайлж байв.
17 Би хорон муу хүний эрүүг хугалж,амнаас нь олзыг нь булааж авдаг байв.
18 Тэгээд би “Үүрэндээ би үхнэ.Өдрүүдийг би элс адил олшруулна.
19 Үндэс минь ус уруу тархаж,мөчрүүд дээр минь шөнөжин шүүдрийн ус бөнжигнөнө.
20 Алдар минь надтай хамт,миний нум гарт минь шинэчлэгддэг” гэж бодов.
21 Намайг тэд сонсоцгоож, хүлээцгээж,зөвлөгөөг минь хүлээн чимээгүй байдаг байв.
22 Миний үгсийн дараа тэд дахин ярьдаггүй байсан бөгөөдминий яриа тэдэнд тааламжтай байсан.