3 Түүний дэнлүү толгой дээр минь гэрэлтэж,Түүний гэрлээр би харанхуй дундуур явдаг байсан билээ.
4 Бурханы нөхөрлөл миний майхан дээр байх үе буюуби амьдралынхаа ургац хураалтын үед байжээ.
5 Төгс Хүчит Нэгэн надтай хамт байсаар,хүүхдүүд минь намайг хүрээлэн байв.
6 Алхмууд минь цөцгийн тосонд булхагдаж,хад чулуу надад зориулан тос цутгадаг байв.
7 Би хотын дааман хаалга уруу гарч,талбай дээр суудлаа эзэлдэг байсан бөгөөд
8 залуус намайг хараад нуугдаж,өвгөд босож, зогсдог байв.
9 Ноёд үгсээ хорьж,гараараа амаа тагладаг байв.