1 Үүний дараа Иов амаа нээж, өөрийн төрсөн өдрийг хараав.
2 Иов хэлэхдээ—
3 Миний төрсөн өдөр,“Хөвгүүн бүрэлдсэн” гэсэн шөнө сөнөг.
4 Тэр өдөр харанхуй байг.Дээр буй Бурхан түүнийг бүү харж үзэн,тэр өдөр гэрэл ч бүү гэрэлтэг.
5 Харанхуй болон хар манан түүнийг буцааж аваг.Үүл түүнийг бүрхэг.Харанхуй тэр өдрийг айлгаг.
6 Тэр шөнө түнэр харанхуйд эзлэгдэг.Жилийн өдрүүдийн дунд тэр өдөр бүү баясаг.Тэр нь саруудын тоонд ч бүү орог.
7 Үзэгтүн, тэр шөнө үргүй болог.Тэр шөнө баярын уухай бүү хадаг.