5 Харанхуй болон хар манан түүнийг буцааж аваг.Үүл түүнийг бүрхэг.Харанхуй тэр өдрийг айлгаг.
6 Тэр шөнө түнэр харанхуйд эзлэгдэг.Жилийн өдрүүдийн дунд тэр өдөр бүү баясаг.Тэр нь саруудын тоонд ч бүү орог.
7 Үзэгтүн, тэр шөнө үргүй болог.Тэр шөнө баярын уухай бүү хадаг.
8 Левиатаныг сэрээхээр бэлдсэн,өдрийг хараагч нар түүнийг хараагтун.
9 Түүний үдшийн бүрэнхийн одод бөхөг.Тэр нь гэрлийг хүлээвч авахгүй байж,үүрийн гэгээг ч бүү үзэг.
10 Учир нь тэрээр эхийн минь хэвлийн ам нээгдэхийг зогсоогоогүй,миний нүднээс зовлонг нуудаггүй.
11 Юунд би төрөхдөө үхсэнгүй,хэвлийнээс гарахдаа эндсэнгүй вэ?