16 Одоо дотор минь миний сэтгэл асгарчээ.Зовлонгийн өдрүүд намайг эзлэн авчээ.
17 Шөнөөр миний яс хатгагдаж,өвчнүүд минь амраахгүй байна.
18 Асар их хүчээр хувцас минь мушгигдаж,хүрэмний минь зах шиг тэр намайг баглана.
19 Тэрээр намайг шаварт хаясан бөгөөдби шороо үнс шиг болов.
20 Би Тан уруу тусламж эрэн хашхирдаг боловч,Та надад хариулдаггүй.Би босдог боловч,Та Өөрийн анхаарлыг миний эсрэг хандуулдаг.
21 Та надад харгис ханддаг болжээ.Өөрийн мутрын хүчээр Та намайг хавчдаг.
22 Та намайг өргөж салхиар хийсгэж,шуурганд уруудуулдаг.