2 Үнэндээ, тэдний гарын хүч надад ямар ашигтай юм бэ?Тэд хүч тэнхээгээ алдсан юм.
3 Тэд үгүйрэл, өлсгөлөнгөөр амьгүй байдаг.Тэд урьд нь эзгүйрэн хоосорсон хуурай газрыг хэмхэлдэг.
4 Тэд бутнуудын хажуугаас ногоо түүдэг бөгөөдарц модны үндэс тэдний хоол болдог.
5 Тэд олон түмнээс хөөгдсөн.Хүмүүс тэднийг хулгайч адил хашхиран туудаг.
6 Тиймээс тэд аймшигт хөндийнүүдэд,газрын болон хадны нүхнүүдэд амьдардаг.
7 Бутнуудын дунд тэд хашхиран орилдог.Халгайн доор тэд хамтдаа цугладаг.
8 Тэнэгүүд буюу нэр хүндгүй тэд нутгаасаа хөөгдсөн болой.