23 Та намайг үхэлд буюу амьд бүхний уулзах гэрт аваачна гэдгийг би мэдэж байна.
24 Гэтэл овоолсон нуранги доорх хүн гараа сунгадаггүй юм уу?Эсвэл гамшиг дотроо тиймээс тусламж эрэн гуйдаггүй юм уу?
25 Амьдрал нь хүнд нэгний төлөө би уйлж байгаагүй гэж үү?Үгээгүйчүүдийн төлөө миний сэтгэл шаналж байгаагүй гэж үү?
26 Би сайныг горилж байхад бузар муу ирлээ.Би гэрэл гэгээг хүлээж байхад харанхуй ирлээ.
27 Би дотоод сэтгэлдээ шатан,ангижирч чадахгүй байна.Зовлонгийн өдрүүд надад нүүрлэдэг.
28 Би тайвшралгүйгээр гашуудсаар байна.Би чуулганы дунд зогсоод тусламж хүсэн хашхирна.
29 Би цөөвөр чононуудын ах дүү,тэмээн хяруулын нөхөр боллоо.