25 Амьдрал нь хүнд нэгний төлөө би уйлж байгаагүй гэж үү?Үгээгүйчүүдийн төлөө миний сэтгэл шаналж байгаагүй гэж үү?
26 Би сайныг горилж байхад бузар муу ирлээ.Би гэрэл гэгээг хүлээж байхад харанхуй ирлээ.
27 Би дотоод сэтгэлдээ шатан,ангижирч чадахгүй байна.Зовлонгийн өдрүүд надад нүүрлэдэг.
28 Би тайвшралгүйгээр гашуудсаар байна.Би чуулганы дунд зогсоод тусламж хүсэн хашхирна.
29 Би цөөвөр чононуудын ах дүү,тэмээн хяруулын нөхөр боллоо.
30 Арьс минь харлаж,яс минь халуу төөнөнө.
31 Тиймээс ятга минь гашуудлаар хийгээдлимбэ минь уйлдаг хүмүүсийн дуугаар солигдов.