5 Тэд олон түмнээс хөөгдсөн.Хүмүүс тэднийг хулгайч адил хашхиран туудаг.
6 Тиймээс тэд аймшигт хөндийнүүдэд,газрын болон хадны нүхнүүдэд амьдардаг.
7 Бутнуудын дунд тэд хашхиран орилдог.Халгайн доор тэд хамтдаа цугладаг.
8 Тэнэгүүд буюу нэр хүндгүй тэд нутгаасаа хөөгдсөн болой.
9 Одоо би тэдний элэглэл,тэдний зүйрлэл ч болсон юм.
10 Тэд намайг үзэн ядаж, надаас дөлцгөөж,нүүр уруу минь нулимахаас ч цээрлэдэггүй аж.
11 Тэрээр Өөрийн нумын хөвчийг татаж,намайг зовоосон тул тэд миний өмнө хазааруудаа тайлан хаясан.