7 Бутнуудын дунд тэд хашхиран орилдог.Халгайн доор тэд хамтдаа цугладаг.
8 Тэнэгүүд буюу нэр хүндгүй тэд нутгаасаа хөөгдсөн болой.
9 Одоо би тэдний элэглэл,тэдний зүйрлэл ч болсон юм.
10 Тэд намайг үзэн ядаж, надаас дөлцгөөж,нүүр уруу минь нулимахаас ч цээрлэдэггүй аж.
11 Тэрээр Өөрийн нумын хөвчийг татаж,намайг зовоосон тул тэд миний өмнө хазааруудаа тайлан хаясан.
12 Баруун талд тэдний үрс дайрдаг.Тэд хөлийг минь түлхэж,миний эсрэг сүйрлийн замуудаа босгодог.
13 Тэд миний замыг эвдэж,миний сүйрлээс ашиг олдог.Хэн ч тэднийг хориглодоггүй ажээ.