1 Би нүдтэйгээ гэрээ хийсэн билээ.Тэгвэл би онгон охиныг хэрхэн бодож зүрхлэх байсан бэ?
2 Дээр буй Бурханы хувь,эсвэл өндөрт буй Төгс Хүчит Нэгэний өв залгамжлал юу билээ?
3 Энэ нь шударга бус хүмүүст гай зовлон,гэм бурууг үйлдэгсдэд гай гамшиг болдог бус уу?
4 Тэрээр миний замуудыг харж,бүх алхмуудыг минь тоолдоггүй гэж үү?