11 Харагтун, би та нарын үгийг хүлээж,хэлэх үгээ эргэцүүлэн байх зуур чинь та нарын цэцэн тайлбаруудыг сонслоо.
12 Би та нарыг маш хянуур ажигласан билээ.Үнэндээ, Иовыг няцаасан хэн ч байгаагүй бөгөөдтүүний үгэнд хариулсан хэн ч та нараас байгаагүй.
13 “Бид мэргэн ухааныг оллоо.Хүн биш, Бурхан л түүнийг ниргэнэ” гэж бүү хэл.
14 Тэр миний эсрэг хэлэх үгээ бэлтгээгүй бөгөөдби ч та нарын хэлсэн үгсээр түүнд хариулахгүй.
15 Тэд айцгаасан, тэд хариулах ч үгүй байна.Тэдний үгс ч барагдлаа.
16 Тэд ярихгүй, зогсоод дахин хариулахгүй байгаа учраас би хүлээх үү?
17 Би ч мөн өөрийн хувиа хариулж,өөрийн санаа бодлыг хэлэх болно.