13 “Бид мэргэн ухааныг оллоо.Хүн биш, Бурхан л түүнийг ниргэнэ” гэж бүү хэл.
14 Тэр миний эсрэг хэлэх үгээ бэлтгээгүй бөгөөдби ч та нарын хэлсэн үгсээр түүнд хариулахгүй.
15 Тэд айцгаасан, тэд хариулах ч үгүй байна.Тэдний үгс ч барагдлаа.
16 Тэд ярихгүй, зогсоод дахин хариулахгүй байгаа учраас би хүлээх үү?
17 Би ч мөн өөрийн хувиа хариулж,өөрийн санаа бодлыг хэлэх болно.
18 Би үгсээр дүүрэн байна,миний доторх сүнс намайг албадаж байна.
19 Харагтун, гэдэс дотор минь савлаад онгойлгоогүй дарс мэт,шинэ тулам адил дэлбэрэх гэж байна.