6 Тиймээс буз хүн Барахелын хүү Елиху өгүүлрүүн,—Би насаар залуу, та нар ахмад билээ.Тиймээс ч би өөрийн бодлыг та нарт хэлэхээс айн эмээж байлаа.
7 Ахмадууд ярьж,олон насалсан нь мэргэн ухааныг мэдүүлэх ёстой гэж би бодож байлаа.
8 Гэтэл хүний доторх сүнс болонТөгс Хүчит Нэгэний амьсгал л тэдэнд ойлголтыг өгдөг аж.
9 Агуу хүмүүс мэргэн байх ёсгүй бөгөөдахмадууд ч үнэн шударгыг ухаарах албагүй юм байна.
10 Иймд би “Намайг сонс.Би ч гэсэн бодол санаагаа хэлье” гэнэ.
11 Харагтун, би та нарын үгийг хүлээж,хэлэх үгээ эргэцүүлэн байх зуур чинь та нарын цэцэн тайлбаруудыг сонслоо.
12 Би та нарыг маш хянуур ажигласан билээ.Үнэндээ, Иовыг няцаасан хэн ч байгаагүй бөгөөдтүүний үгэнд хариулсан хэн ч та нараас байгаагүй.