21 Түүний мэлмий хүний замуудыг ажиж,Тэрээр түүний бүх алхмыг хардаг.
22 Гэм бурууг үйлдэгчид өөрсдийгөө нууж болохоор харанхуй,эсвэл гүн сүүдэр байдаггүй билээ.
23 Учир нь хүнийг Бурханы өмнө шүүхэд очуулахаарТэр хүнийг цаашид гуйдаггүй юм.
24 Тэрээр хүчтэнүүдийг асуулгүйгээр хэсэглэн бяцлаж,тэдний оронд бусдыг тавьдаг.
25 Тэрээр тэдний ажлыг мэдэж,шөнөөр хөмрөн хаядаг бөгөөд тэд сүйрдэг билээ.
26 Тэрээр тэднийг гэмт хэрэгтнүүдийн адил олон нийтийн газар устгадаг нь
27 тэд Түүнийг дагахаас эргэж,Түүний аль ч замыг үл ойшоосон учраас билээ.