1 Дараа нь Елиху үргэлжлүүлэн,—
2 Энэ чинь шударга ёсны дагуу байна гэж чи бодож байна уу?Чи “Миний шударга зөв байдал Бурханыхаас илүү юм” гэж хэлэх үү?
3 Учир нь чи“Энэ нь Танд ямар хэрэгтэй юм бэ?Би нүгэл хийсэн байхаас илүү ямар ашгийг би авах вэ?” гэдэг.
4 Би чамд болон чамтай хамт байгаа андуудад чинь хариулъя.
5 Тэнгэр өөд хараад, үзэгтүн.Та нарын дээрх үүлсийг харагтун.
6 Чи нүгэл хийсэн бол Түүний эсрэг юуг гүйцэлдүүлдэг вэ?Чиний нүгэл хилэнцүүд олон бол Түүнд чи юу хийдэг вэ?