16 Тэрээр үр төлдөө өөрийнх нь биш юм шиг харгис ханддаг.Түүний хөдөлмөр утгагүй хоосон болдог хэдий ч тэр ердөө зовдоггүй.
17 Учир нь Бурхан түүнийг мэргэн ухааныг мартдагаар бүтээж,түүнд ойлголтыг өгөөгүй билээ.
18 Тэрээр өөрийгөө өндөрт өргөхдөө хүлэг морь болонтүүний морьтонг жигшиж инээдэг.
19 Чи хүлэг моринд чадал тэнхээг өгдөг үү?Чи хүзүүг нь дэлээр халхалдаг уу?
20 Түүнийг чи царцаа адил харайлгадаг уу?Түүний ер бусын тургиан нь аймшигтай билээ.
21 Тэрээр хөндийд туурайгаараа газар ухаж,хүч чадалдаа эрддэг.Тэрээр илд зэвсэгтэй тулгарахаар явдаг.
22 Тэрээр айдас хүйдсийг жигшин инээдэг бөгөөдзүрх алддаггүй.Тэрээр илднээс ч эргэж буцдаггүй.