22 Тэрээр айдас хүйдсийг жигшин инээдэг бөгөөдзүрх алддаггүй.Тэрээр илднээс ч эргэж буцдаггүй.
23 Сум саадаг өөдөөс нь шажигнаж,жад ба хануур жад гялалзана.
24 Чичирч, догшрон тэрээр газар дээгүүр давхиж,бүрээн дуунд зогсохгүй агсамнадаг.
25 Бүрээн дуу дуугарах бүрийд тэрээр ухасхийн,“Ий хо хо” гэдэг бөгөөдтулааныг үнэртэж, жанжингуудын нүргэлэх дууг болон дайны уухайг тэрээр алсаас мэдэрдэг билээ.
26 Өмнө зүг уруу жигүүрээ дэлгэн шонхор элин хальдаг нь чиний ухаанаар болдог уу?
27 Бүргэд өндөрт халин нисэж,үүрээ оргилд засдаг нь чиний тушаалаар болдог уу?
28 Тэрээр хавцалд,чулуун цохио буюу хүрч болохооргүй газар амьдарч,амардаг билээ.