6 Түүнд Би хээр талыг гэр нь болгож,хужиртай газрыг түүний орших нутаг нь болгосон билээ.
7 Хотын шуугианыг тэр жигшин инээж,үргээгчдийн орилоон дууг тэр сонсдоггүй билээ.
8 Тэрээр бэлчээр хайн уулсыг шинжиж,ногоон ургамал бүрийг эрдэг.
9 Зэрлэг үхэр чамд үйлчлэхийг хүсэж,эсвэл тэвшний чинь хажууд хоноглох уу?
10 Чи зэрлэг үхрийг шан татуулахаар олсоор хүлж,эсвэл араасаа дагуулан хөндий газрыг хагалуулж чадах уу?
11 Хүч нь агуу учир чи түүнд найдаж,өөрийн ажлаа түүнд даатган үлдээх үү?
12 Тэрээр чиний буудайн үрийг эргүүлэн авчирч,үтрэмд чинь хураана гэж чи итгэх үү?