3 Тэгэхэд Иов ЭЗЭНд хариулан,—
4 Харагтун, би бол өчүүхэн юм.Танд би юуг хариулж чадах билээ?Би гараа аман дээрээ тавья.
5 Би нэг удаа ярьсан, би хариулахгүй.Хоёр дахь удаа би өөр юуг ч нэмэхгүй гэж хэлэв.
6 Тэгэхэд ЭЗЭН шуурган дундаас Иовд хариулан,—
7 Одоо эр хүн шиг хормойгоо татаж бүсэл.Би чамаас асуух бөгөөд чи Надад сурга.
8 Чи Миний шүүлтийг үнэхээр няцаах уу?Өөрөө зөвтгөгдөхийн тулд чи Намайг буруутгах уу?
9 Эсвэл чамд Бурханых шиг мутар бий юу?Чи Түүнтэй адил дуугаар аянга нүржигнэх мэт дуугарч чадах уу?