12 Тэрээр башир хүмүүсийн хуйвалдааныг тасалдаг бөгөөдингэснээр тэдний гар амжилт олж чаддаггүй аж.
13 Тэр ухаантнуудыг башир байдал дотор нь олзолдог бөгөөдзальтнуудын зөвлөгөө хурдан хүчингүй болдог.
14 Өдрөөр тэд харанхуйтай учирч,үд дунд ч шөнө мэт тэмтэчдэг.
15 Харин Тэрээр тэдний амны сэлмээс хийгээдядуусыг хүчтэний савраас авардаг.
16 Тиймээс тусламж дэмжлэггүй хүмүүст найдвар байгаа бөгөөдшударга бус нь өөрийн амыг түгжих ёстой юм.
17 Үзэгтүн, Бурханаар сургамжлагддаг хүн юутай жаргалтай вэ,тиймээс Төгс Хүчит Нэгэний гэсгээлтийг бүү жигш.
18 Тэрээр өвтгөдөг бөгөөд шархыг боож өгдөг.Тэрээр шархлуулдаг бөгөөд Түүний мутар эдгээдэг аж.