18 Тэрээр өвтгөдөг бөгөөд шархыг боож өгдөг.Тэрээр шархлуулдаг бөгөөд Түүний мутар эдгээдэг аж.
19 Зургаан гай гамшгаас Тэрээр чамайг аварч,долоон бузар муу зүйл ч чамд хүрэхгүй.
20 Өлсгөлөнгийн үед Тэрээр чамайг үхлээс,дайны үед илдний хүчнээс золино.
21 Чи хэлний ташуураас халхлагдаж,ирэхэд нь хүчирхийллээс айхгүй болно.
22 Хүчирхийлэл ба өлсгөлөн болоход чи инээж,зэрлэг араатнуудаас ч айхгүй болно.
23 Учир нь чи талын чулуунуудтай холбоотон болж,хээрийн араатнууд ч чамтай эвтэй байх болно.
24 Чи орших сууцаа эргэж, ямар ч алдагдлаас эмээхгүй учраасмайхан чинь аюулгүй болохыг чи мэднэ.