1 Дараа нь шух хүн Билдад хариулан—
2 Хэр удаан чи эдгээр зүйлсийг чалчиж,амны чинь үгс хүчит салхи болох юм бэ?
3 Бурхан шударга ёсыг завхруулдаг уу?Төгс Хүчит Нэгэн зөв юмыг завхруулдаг уу?
4 Хэрэв хөвгүүд чинь Түүний эсрэг нүгэл үйлдсэн болТэрээр тэднийг өөрсдийнх нь нүглийн хүчинд тушаасан хэрэг юм.
5 Хэрэв чи Бурханыг хайж,Төгс Хүчит Нэгэний өршөөлийг гуйсан сан бол,
6 мөн хэрэв чи цэвэр ба шулуун шударга бол,Тэрээр одоо чиний төлөө Өөрөө босож,чиний зөв шударга орон гэрийг дахин босгоно.
7 Чиний эхлэл шалихгүй байсан ч төгсгөлөө агуу ихээр өсгө.