5 Хэрэв чи Бурханыг хайж,Төгс Хүчит Нэгэний өршөөлийг гуйсан сан бол,
6 мөн хэрэв чи цэвэр ба шулуун шударга бол,Тэрээр одоо чиний төлөө Өөрөө босож,чиний зөв шударга орон гэрийг дахин босгоно.
7 Чиний эхлэл шалихгүй байсан ч төгсгөлөө агуу ихээр өсгө.
8 Өнгөрсөн үеийнхний талаар асууж,тэдний эцэг өвгөдийн эрэлхийлж байсан зүйлсийг эргэцүүлэн бод.
9 Бид чинь өчигдрийнх бөгөөдгазар дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэр мэт учраасбид юу ч мэддэггүй билээ.
10 Тэд чамд сурган хэлж,өөрсдийн оюун санааны үгсийг гаргахгүй гэж үү?
11 Намаг байхгүй бол хулс ургаж чадах уу?Усгүйгээр зэгс ургаж чадах уу?