Хаадын Дэд 12:15-21 АБ2004

15 Үүнээс гадна, ажил хийгчдэд хөлсийг нь өгүүлэхэд мөнгийг гарт нь хариуцуулсан хүмүүсээс тэд тайлан тооцоо шаардаагүй. Учир нь тэд итгэлтэйгээр үйлдэв.

16 Гэмийн төлөөх тахил болон нүглийн төлөөх тахилын мөнгийг ЭЗЭНий өргөөнд оруулахгүй. Тэр нь тахилч нарт зориулагджээ.

17 Тэр үед Арамын хаан Хазаел хөдлөн Гадын эсрэг дайтан түүнийг эзэлж аваад, Хазаел Иерусалим уруу явахаар чиглэв.

18 Иудагийн хаан Иехоаш нь Иудагийн хаад байсан эцэг өвгөд Иехошафат, Иехорам, Ахазиа нарынхаа зориулан өргөсөн бүх ариун эд юмсыг, өөрийн ариун эд юмсыг болон ЭЗЭНий өргөө ба хааны гэрийн эрдэнэсийн сангуудаас олдсон бүх алтыг Арамын хаан Хазаелд илгээв. Тэгэхэд л Хазаел Иерусалимаас холдон оджээ.

19 Иоашийн бусад үйлс болон түүний хийсэн бүх юм Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

20 Түүний зарц нь босож, хуйвалдаан зохион, Силла уруу явахад нь Миллогийн ордонд Иоашийг цохив.

21 Түүний зарц нар болох Шимеатын хүү Иозакар ба Шомерын хүү Иехошафат нар цохисонд тэр үхэв. Тэрээр эцэг өвгөдтэйгөө хамт Давидын хотод оршуулагдаж, түүний хүү Амазиа түүний оронд хаан болжээ.