1 Израилийн хаан Иеробоамын хорин долоо дахь жилд Иудагийн хаан Амазиагийн хүү Азариа хаан болжээ.
2 Тэрээр хаан болохдоо арван зургаан настай байсан бөгөөд Иерусалимд тавин хоёр жил хаанчлав. Түүний эхийг Иерусалимын хүн Иеколиа гэдэг байв.
3 Тэр өөрийн эцэг Амазиагийн хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв.
4 Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулсангүй. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар байв.