Хаадын Дэд 15:20-26 АБ2004

20 Тэгээд Ассирийн хаанд төлөх гэж Израилиас буюу бүх баян хүчирхэг хүнээс, хүн тус бүрээс тавин шекел мөнгийг Менахем албадан гаргуулав. Тиймээс Ассирийн хаан тэр нутагт үлдэлгүй буцжээ.

21 Менахемын бусад үйлс болон түүний хийсэн бүхэн Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

22 Менахем эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Пекахиа түүний оронд хаан болов.

23 Иудагийн хаан Азариагийн тавь дахь жилд Менахемын хүү Пекахиа Самарид Израилийн хаан болж, хоёр жил захирав.

24 Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй.

25 Дараа нь түүний түшмэл болох Ремалиагийн хүү Пека түүний эсрэг хуйвалдаан зохиож, түүнийг Аргоб, Арие нарын хамт хааны гэрийн шилтгээнд, Самарид цохив. Пекагийн хамт гилеадчуудаас тавин эрс байсан бөгөөд тэрээр хааныг алж түүний оронд хаан болов.

26 Пекахиагийн бусад үйлс болон түүний хийсэн бүхэн, харагтун, тэдгээр нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдсэн юм.