Хаадын Дэд 15:5-11 АБ2004

5 ЭЗЭН хааныг цохисонд тэрээр үхэх өдрөө хүртэл уяман өвчтэй болж тусдаа ордонд амьдарчээ. Хааны хүү Иотам өрх гэрээ толгойлон, нутгийн хүмүүсийг шүүжээ.

6 Азариагийн бусад үйлс болон түүний хийсэн бүхэн Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

7 Азариа эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод оршуулсан юм. Түүний хүү Иотам түүний оронд хаан болов.

8 Иудагийн хаан Азариагийн гучин найм дахь жилд Иеробоамын хүү Зехариа Израилийн хаан болж Самарид зургаан сар захирав.

9 Тэр эцэг өвгөдийнхөө үйлдсэний адил ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс холдсонгүй.

10 Дараа нь Иабешийн хүү Шаллум түүний эсрэг хуйвалдаж, ард түмний өмнө түүнийг цохин алж, түүний байранд хаанчлав.

11 Зехариагийн бусад үйлс, харагтун, тэд Израилийн Хаадын Шастир Номд бичигдсэн билээ.