1 Ремалиагийн хүү Пекагийн арван долоо дахь жилд Иотамын хүү Иудагийн хаан Ахаз хаан болов.
2 Ахаз хаан болох үедээ хорин настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилжээ. Ахаз өөрийн өвөг эцэг Давид шиг өөрийн Бурхан ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэнгүй.
3 Харин тэрээр Израилийн хаадын замаар замнасан төдийгүй Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн бузар заншлын дагуу хүүгээ гал дундуур явуулсан ажээ.
4 Тэрээр мөргөлийн өндөрлөг, толгод болон ногоон мод бүрийн доор утлага уугиулан, тахил өргөв.
5 Дараа нь Арамын хаан Резин болон Ремалиагийн хүү Израилийн хаан Пека нар дайтахаар Иерусалим уруу иржээ. Тэд Ахазыг бүслэн авсан боловч дийлж чадахгүй байв.