17 Дараа нь Ахаз хаан тавиуруудын самбаруудыг салгаад, угаалгын савыг нь авав. Тэр бас доор нь байсан хүрэл үхрүүдийн дээрээс тэнгисийг салган аваад, түүнийг чулуун тавцан дээр тавив.
18 Ассирийн хаанаас болж өргөө дотор тэдний барьсан амралтын өдөрт зориулсан жим болон хааны гадна хаалгыг тэрээр ЭЗЭНий өргөөнөөс зайлуулав.
19 Ахазын үйлдсэн бусад үйлс Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?
20 Ингээд Ахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, эцэг өвгөдийнхөө хамт Давидын хотод оршуулагдав. Түүний хүү Хезекиа түүний оронд хаанчлав.