Хаадын Дэд 16:4-10 АБ2004

4 Тэрээр мөргөлийн өндөрлөг, толгод болон ногоон мод бүрийн доор утлага уугиулан, тахил өргөв.

5 Дараа нь Арамын хаан Резин болон Ремалиагийн хүү Израилийн хаан Пека нар дайтахаар Иерусалим уруу иржээ. Тэд Ахазыг бүслэн авсан боловч дийлж чадахгүй байв.

6 Тэр үед Арамын хаан Резин Елатыг Арамд буцаасан бөгөөд иудейчүүдийг Елатаас бүгдийг нь гаргасан билээ. Арамейчууд Елатад ирж, энэ өдрийг хүртэл тэнд амьдарсан юм.

7 Ингэхэд Ахаз Ассирийн хаан Тиклат-пилесерт элч нарыг илгээн,—Би таны зарц болон таны хүү билээ. Ирж, миний эсрэг босож буй Арамын хаан болон Израилийн хааны гараас намайг аварч өгөөч хэмээн уламжлуулав.

8 Ахаз ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн сангуудаас олдсон мөнгө алтыг авч, Ассирийн хаанд бэлэг илгээв.

9 Тиймээс Ассирийн хаан түүнийг сонсов. Ассирийн хаан Дамаскийн эсрэг хөдөлж, түүнийг эзлэн аваад, Кир уруу цөллөгт авч явж, Резинийг алжээ.

10 Ингээд Ахаз хаан Ассирийн хаан Тиклат-пилесертай уулзахаар Дамаск уруу явж, Дамаск дахь тахилын ширээг харав. Ахаз хаан уг тахилын ширээний хэв ба загварыг хийцийнх нь дагуу тахилч Уриад илгээв.