Хаадын Дэд 16:7-13 АБ2004

7 Ингэхэд Ахаз Ассирийн хаан Тиклат-пилесерт элч нарыг илгээн,—Би таны зарц болон таны хүү билээ. Ирж, миний эсрэг босож буй Арамын хаан болон Израилийн хааны гараас намайг аварч өгөөч хэмээн уламжлуулав.

8 Ахаз ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн сангуудаас олдсон мөнгө алтыг авч, Ассирийн хаанд бэлэг илгээв.

9 Тиймээс Ассирийн хаан түүнийг сонсов. Ассирийн хаан Дамаскийн эсрэг хөдөлж, түүнийг эзлэн аваад, Кир уруу цөллөгт авч явж, Резинийг алжээ.

10 Ингээд Ахаз хаан Ассирийн хаан Тиклат-пилесертай уулзахаар Дамаск уруу явж, Дамаск дахь тахилын ширээг харав. Ахаз хаан уг тахилын ширээний хэв ба загварыг хийцийнх нь дагуу тахилч Уриад илгээв.

11 Ингээд тахилч Уриа тахилын ширээг бүтээв. Ахаз хааны Дамаскаас илгээсэн бүхний дагуу тахилч Уриа үүнийг Ахаз Хааныг Дамаскаас буцаж ирэхээс өмнө хийв.

12 Хаан Дамаскаас буцаж ирээд, тахилын ширээг харжээ. Тэгээд хаан тахилын ширээнд ойртон очоод, дээр нь гарч,

13 тахилын ширээн дээр өөрийн шатаалт тахил ба өөрийн идээн өргөлийг өргөж, өөрийн ундаан өргөлөө цутгаж, өөрийн эвийн тахилын цусыг цацав.