Хаадын Дэд 16:8-14 АБ2004

8 Ахаз ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн сангуудаас олдсон мөнгө алтыг авч, Ассирийн хаанд бэлэг илгээв.

9 Тиймээс Ассирийн хаан түүнийг сонсов. Ассирийн хаан Дамаскийн эсрэг хөдөлж, түүнийг эзлэн аваад, Кир уруу цөллөгт авч явж, Резинийг алжээ.

10 Ингээд Ахаз хаан Ассирийн хаан Тиклат-пилесертай уулзахаар Дамаск уруу явж, Дамаск дахь тахилын ширээг харав. Ахаз хаан уг тахилын ширээний хэв ба загварыг хийцийнх нь дагуу тахилч Уриад илгээв.

11 Ингээд тахилч Уриа тахилын ширээг бүтээв. Ахаз хааны Дамаскаас илгээсэн бүхний дагуу тахилч Уриа үүнийг Ахаз Хааныг Дамаскаас буцаж ирэхээс өмнө хийв.

12 Хаан Дамаскаас буцаж ирээд, тахилын ширээг харжээ. Тэгээд хаан тахилын ширээнд ойртон очоод, дээр нь гарч,

13 тахилын ширээн дээр өөрийн шатаалт тахил ба өөрийн идээн өргөлийг өргөж, өөрийн ундаан өргөлөө цутгаж, өөрийн эвийн тахилын цусыг цацав.

14 ЭЗЭНий өмнө байдаг хүрэл тахилын ширээг тэрээр өргөөний урд тал буюу тахилын ширээ ба ЭЗЭНий өргөөний хоорондоос авчирч, өөрийн тахилын ширээний хойд талд тавьжээ.