1 Иудагийн хаан Ахазын арван хоёр дахь жилд Елагийн хүү Хошеа Самарид Израилийн хаан болж, есөн жил хаанчлав.
2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэн боловч өөрийнх нь өмнө байсан Израилийн хаад шиг үйлдээгүй билээ.
3 Ассирийн хаан Шалманесер түүний эсрэг ирсэнд Хошеа түүний боол болж, түүнд алба гувчуур өгөв.
4 Гэвч Египетийн хаан Со уруу элч илгээн, жилээс жилд үйлдэж байсан шигээ Ассирийн хаанд алба гувчуур өргөхөө больсонд Хошеагийн хуйвалдааныг Ассирийн хаан мэджээ. Тиймээс Ассирийн хаан Хошеаг шоронд хорьжээ.