Хаадын Дэд 18:1-6 АБ2004

1 Израилийн хаан Елагийн хүү Хошеагийн гурав дахь жилд Иудагийн хаан Ахазын хүү Хезекиа нь хаан болов.

2 Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд хорин есөн жил хаанчлав. Түүний эхийг Зехариагийн охин Аби гэдэг байв.

3 Тэр өөрийн өвөг эцэг Давидын хийсэн бүхнийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв.

4 Тэрээр мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, ариун баганануудыг хэмхлэн, Ашерагийн шонгуудыг цавчин хаяжээ. Тэр бас Мосегийн хийсэн зэс могойг жижиглэн буталжээ. Учир нь тэр өдрүүдийг хүртэл Израилийн хөвгүүд тэрхүү зэс могойд утлага уугиулж байсан юм. Тэр нь Нехуштан гэгддэг байв.

5 Тэрээр Израилийн Бурхан болох ЭЗЭНд итгэж байв. Түүнээс өмнө ч, түүнээс хойш ч Иудагийн хаадын дотор түүн шиг хаан байгаагүй юм.

6 Учир нь тэрээр ЭЗЭНээс зуурч байв. Тэрээр Түүнийг дагахаа болилгүй, харин ЭЗЭНий Мосед тушаасан тушаалуудыг сахижээ.