Хаадын Дэд 18:9-15 АБ2004

9 Хезекиа хааны дөрөв дэх жил буюу Израилийн хаан Елагийн хүү Хошеагийн долоо дахь жилд Ассирийн хаан Шалманесер Самарийн эсрэг хөдлөн ирж, түүнийг бүслэн авав.

10 Гурав дахь жилийн шувтаргаар тэд уг хотыг эзлэв. Хезекиагийн зургаа дахь жил буюу Израилийн хаан Хошеагийн ес дэх жилд Самари эзлэгджээ.

11 Тэгээд Ассирийн хаан израильчуудыг цөллөгт авч явж, тэднийг Хала болон Гозаны гол Хаборт, мөн Медегийн хотуудад суурьшуулжээ.

12 Учир нь тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг дагалгүй, харин Түүний гэрээг зөрчиж, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасан бүхнийг сонссон ч үгүй, хийсэн ч үгүй билээ.

13 Хезекиа хааны арван дөрөв дэх жилд Ассирийн хаан Сеннахериб Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудыг довтлон ирж, эзлэн авав.

14 Тиймээс Иудагийн хаан Хезекиа Лахишт байсан Ассирийн хаанд элч илгээн, “Би буруутай. Надаас холдооч. Та над дээр юу ч тавьсан би үүрэх болно” гэж хэлүүлэв. Тэгэхэд Ассирийн хаан Иудагийн хаан Хезекиагаас гурван зуун талант мөнгө, гучин талант алтыг шаарджээ.

15 Хезекиа түүнд ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн сангаас олдсон бүх мөнгийг өгчээ.