Хаадын Дэд 2:16-22 АБ2004

16 Тэд түүнд—Харагтун, таны зарц нарын хамт тавин хүчит эр байна. Тэдэнд явж, таны эзнийг хайхыг зөвшөөрөөч. ЭЗЭНий Сүнс түүнийг өргөн яваад аль нэг уулан дээр, эсвэл аль нэг хөндий уруу хаясан байж магадгүй гэлээ. Елиша—Бүү илгээгтүн гэж хэлэв.

17 Гэвч түүнийг ичтэл тэд ятгахад тэр—Илгээгтүн гэв. Иймээс тэд тавин эрсийг илгээв. Тэд гурван өдөр эрж хайсан боловч түүнийг олсонгүй.

18 Елишаг Иериход байх үед тэд түүн уруу буцаж иржээ. Тэр тэдэнд—Би та нарт “Битгий яв” гэж хэлээгүй юу? гэв.

19 Тэгтэл тэр хотын хүмүүс Елишад—Харагтун, энэ хотын байдал нь эзэн таны харж байгаачлан тааламжтай боловч ус нь муу, мөн газар нутаг нь үржил шимгүй юм гэв.

20 Елиша—Надад шинэ сав авчирч дотор нь давс хий гэв. Тэд түүнд авчрав.

21 Тэрээр усны ундарга уруу очин, түүн уруу давсаа асгаад,—ЭЗЭН ингэж айлдаж байна “Би энэ усыг цэвэршүүлсэн юм. Энд дахин үхэл ба үргүйдэл байхгүй болно гэв.

22 Ийнхүү Елишагийн хэлсэн үгийн дагуу ус цэвэршсэн нь өнөөдрийг хүртэл байна.