21 Тэрээр усны ундарга уруу очин, түүн уруу давсаа асгаад,—ЭЗЭН ингэж айлдаж байна “Би энэ усыг цэвэршүүлсэн юм. Энд дахин үхэл ба үргүйдэл байхгүй болно гэв.
22 Ийнхүү Елишагийн хэлсэн үгийн дагуу ус цэвэршсэн нь өнөөдрийг хүртэл байна.
23 Дараа нь тэр тэндээс Бетел уруу явав. Түүнийг замаар явж байтал хотоос залуу хөвгүүд гарч ирээд, түүнийг дооглон, түүн уруу—Халзан толгойт оо, чи дээшээ яв. Халзан толгойт оо, чи дээшээ яв гэцгээв.
24 Тэрээр арагшаа харж, ЭЗЭНий нэрээр тэднийг хараав. Тэгэхэд хоёр эм баавгай модон дотроос гарч ирээд, тэднээс дөчин хоёр хөвгүүнийг тастчин хаяв.
25 Тэр тэндээс Кармел уул уруу яваад, тэндээс Самари уруу буцав.