1 Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болжээ. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн уруу ирээд,—ЭЗЭН ийн айлдаж байна. “Гэрээ засагтун. Учир нь чи амьдрахгүй, үхнэ” гэсэн гэв.
2 Тэгэхэд тэрээр нүүрээ хана уруу эргүүлэн, ЭЗЭНд залбирахдаа—
3 Өө, ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайн үйлийг үйлдэж байсныг одоо санаач гэж хэлээд, цурхиран уйлав.
4 Исаиаг дундах хашаанаас гарахаас өмнө ЭЗЭНий үг түүнд ирж,—
5 Буцаад явж, Миний ард түмний удирдагч Хезекиад “Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чамайг эдгээнэ. Гурав дахь өдөр чи ЭЗЭНий өргөө уруу очно.