1 Иосиа хаан болохдоо найман настай байсан бөгөөд Иерусалимд гучин нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Бозкатын Адаиагийн охин Иедида гэдэг байв.
2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэн, өөрийн өвөг эцэг Давидын бүх замаар замнаж, зүүн баруун уруу ч хазайгаагүй.
3 Иосиа хааны арван найм дахь жилд гүүш Мешулламын ач Азалиагийн хүү Шафаныг хаан ЭЗЭНий өргөө уруу илгээн,—
4 Дааман хаалганы сахиулуудын ард түмнээс цуглуулсан мөнгө болох ЭЗЭНий өргөөнд авчирсан мөнгийг тоолуулахын тулд тэргүүн тахилч Хилкиа уруу очигтун.