Хаадын Дэд 22:3-9 АБ2004

3 Иосиа хааны арван найм дахь жилд гүүш Мешулламын ач Азалиагийн хүү Шафаныг хаан ЭЗЭНий өргөө уруу илгээн,—

4 Дааман хаалганы сахиулуудын ард түмнээс цуглуулсан мөнгө болох ЭЗЭНий өргөөнд авчирсан мөнгийг тоолуулахын тулд тэргүүн тахилч Хилкиа уруу очигтун.

5 Тэр мөнгийг ЭЗЭНий өргөөг хариуцан ажиглаж буй хүмүүсийн гарт даатгаад, тэд түүнийг өргөөний эвдрэлийг засварлахаар ЭЗЭНий өргөөнд буй ажилчдад,

6 мужаанууд, барилгачид болон чулуучдад, мөн өргөөг засварлахаар гуалин ба цавчсан чулуу худалдаж авахад зориулан өгөгтүн.

7 Тэд итгэлтэйгээр ханддаг тул тэдний гарт мөнгө даатгагдсан учраас тэдэнтэй ямар ч тооцоо бүү бод гэж хэлжээ.

8 Тэгээд тэргүүн тахилч Хилкиа Шафан гүүшид—Би ЭЗЭНий өргөөнд хуулийн ном оллоо гэв. Хилкиа тэр номыг Шафанд өгч уншуулав.

9 Гүүш Шафан хаанд бараалхаж, түүнд үг уламжлан—Таны зарц нар өргөөнөөс олдсон мөнгийг хоослон гаргаж, ЭЗЭНий өргөөг хянагч хүмүүсийн гарт даатгав гэв.