Хаадын Дэд 23:20-26 АБ2004

20 Мөргөлийн өндөрлөгүүдийн бүх тахилч нарыг тэрээр тахилын ширээнүүд дээр алж, тэдгээрийн дээр хүний ясыг шатаав. Дараа нь тэрээр Иерусалим уруу буцав.

21 Тэгээд хаан бүх ард түмэнд—Гэрээний энэ номд бичигдсэнчлэн өөрийн Бурхан ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэгтүн хэмээн тушаав.

22 Израилийг шүүдэг байсан шүүгчдийн өдрүүдээс ч, Израиль болон Иудагийн хаадын бүх өдрүүдэд ч энэ мэт Дээгүүр Өнгөрөх баяр тэмдэглэгдэж байгаагүй билээ.

23 Харин Иосиа хааны арван найм дахь жилд Иерусалимд энэ Дээгүүр Өнгөрөх баярыг ЭЗЭНд сахисан юм.

24 Үүнээс гадна, тахилч Хилкиагийн ЭЗЭНий өргөөнөөс олсон номд бичигдсэн хуулийн үгсийг батлахын тулд сүнс дуудагчид, шидтэнүүд, терафим, шүтээнүүд болон Иудагийн газар ба Иерусалимд харагдсан бүх л бузар юмсыг Иосиа хөөн зайлуулжээ.

25 Мосегийн бүх хуулийн дагуу өөрийн бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа ЭЗЭН уруу эргэсэн түүн шиг хаан түүний өмнө байгаагүй, түүнээс хойш ч гарсангүй юм.

26 Хэдий тийм боловч, Түүнийг хилэгнүүлсэн Манассегийн бүх өдөөлтүүдээс болж Иудагийн эсрэг шатсан Өөрийн асар их уур хилэнгийнхээ ширүүнээс ЭЗЭН эргэсэнгүй.