Хаадын Дэд 23:26-32 АБ2004

26 Хэдий тийм боловч, Түүнийг хилэгнүүлсэн Манассегийн бүх өдөөлтүүдээс болж Иудагийн эсрэг шатсан Өөрийн асар их уур хилэнгийнхээ ширүүнээс ЭЗЭН эргэсэнгүй.

27 ЭЗЭН айлдахдаа—Би Израилийг зайлуулсан шигээ Иудаг ч мөн Өөрийн мэлмийнээс зайлуулах болно. Миний сонгосон энэ хот болох Иерусалимыг болон “Миний нэр тэнд байх болно” гэсэн сүмээ Би хаях болно хэмээв.

28 Иосиагийн бусад үйлс болон түүний хийсэн бүгд Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

29 Түүний өдрүүдэд Египетийн хаан Фараон Неко Ассирийн хаан уруу Евфрат мөрөн тийш очив. Иосиа хаан түүнтэй уулзахаар очтол түүнийг үзээд Мегиддод алав.

30 Түүний зарц нар түүний биеийг тэргэн дотор Мегиддогоос хүргэж Иерусалимд авч ирээд, өөрийнх нь булшинд оршуулжээ. Тэгээд тэр газрын ард түмэн Иосиагийн хүү Иехоахазыг авч, түүнийг тосолж, эцгийнх нь оронд түүнийг хаан болгон өргөмжлөв.

31 Иехоахаз хаан болохдоо хорин гурван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчилжээ. Түүний эхийг Либнагийн Иеремиагийн охин Хамутал гэдэг байв.

32 Тэрээр эцэг өвгөдийнхөө үйлдсэн бүхнийг дуурайн ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ.