Хаадын Дэд 25:16-22 АБ2004

16 ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны хийсэн хоёр багана, нэг цутгамал тэнгис болон сууриуд болох эдгээр бүх сав суулгануудын хүрэл нь хэмжээлшгүй их байжээ.

17 Нэг баганын өндөр нь арван найман тохой бөгөөд түүн дээр хүрэл толгой байв. Толгойн өндөр нь гурван тохой байв. Толгойг тойруулсан тор ба анарууд бүгд хүрлээр хийсэн байв. Нөгөө багана нь ч мөн адил тороор чимэглэсэн байв.

18 Тэгээд бие хамгаалагч нарын ахмад нь ахлах тахилч Сераиа, дэд тахилч Зефаниа, сүмийн гурван түшмэлийн хамт авав.

19 Хотоос тэрээр дайчдыг хариуцагч нэг түшмэлийг, мөн хотоос олдсон хааны зөвлөгчдийн таван хүнийг, мөн тэр газрын ард түмнийг цуглуулдаг байсан цэргийн ахмадын гүүшийг, мөн хотоос олдсон нутгийн жаран хүнийг авч одов.

20 Бие хамгаалагчдын ахмад Небузарадан тэднийг аваад Риблад буй Вавилоны хаанд авч иржээ.

21 Тэгэхэд Вавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохин алжээ. Ийнхүү Иуда өөрийн газраас цөллөгт хөөгджээ.

22 Вавилоны хаан Небухаднезарын Иуда газарт үлдээсэн хүмүүсийг захируулахаар тэрээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилов.