Хаадын Дэд 3:15-21 АБ2004

15 Харин одоо надад чавхдаст хөгжим тоглодог хүнийг авчир гэв. Өнөөх хөгжимчин тоглож эхлэхэд ЭЗЭНий мутар Елишагийн дээр ирэв.

16 Тэр—ЭЗЭН айлдахдаа “Энэ хөндийг суваг шуудуугаар дүүргэгтүн” гэв.

17 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар салхийг харахгүй, бороог ч үзэхгүй. Гэсэн ч та нар болон та нарын мал сүрэг, та нарын амьтад уухын тулд тэр хөндий усаар дүүрнэ.

18 Энэ нь ЭЗЭНий мэлмийд өчүүхэн зүйл юм. Тэрээр бас моабчуудыг та нарын гарт өгөх болно.

19 Тэгээд та нар бэхлэгдсэн болон шилмэл хот бүрийг цохиж, сайн мод болгоныг унагаж, усны бүх ундаргыг зогсоож, газар нутгийн сайн хэсэг бүрийг чулуугаар сүйтгэх болой” гэсэн гэв.

20 Өглөө тахил өргөх үед, үзэгтүн, Едомын замаар ус урсан ирж, тэр газар усаар дүүрсэн байлаа.

21 Өөрсдийнх нь эсрэг тулалдахаар хаад ирснийг бүх моабчууд сонсжээ. Зэвсэг барих чадвартай бүгд болон тэднээс дээш насны хүмүүс цугларан, хил дээрээ зогсов.