1 Эш үзүүлэгчдийн хөвгүүд Елишад хандан—Харагтун, тантай хамт бидний амьдарч байгаа газар бидэнд маш давчуу юм.
2 Биднийг Иордан уруу явуулаач. Бидний хүн бүр тэндээс гуалин мод авч, өөрсдөдөө амьдрах газрыг тэнд барья гэлцсэнд Елиша—Явцгаа гэж хариулжээ.
3 Тэгэхэд нэг нь—Зарц нартайгаа хамт явж таалаач гэхэд Елиша—Би явна гэв.
4 Ингээд тэрээр тэдэнтэй хамт явлаа. Тэд Иорданд хүрч ирэхдээ моддыг цавчиж унагав.
5 Гэтэл нэг нь гуалин унагаж байтал сүхний толгой нь усанд унав. Тэрээр хашхирч,—Аяа, эзэн минь! Энэ нь зээлийн юм байсан гэв.