Хаадын Дэд 6:18-24 АБ2004

18 Тэд түүн уруу буун ирэхэд Елиша ЭЗЭНд залбиран,—Энэ хүмүүсийг сохор болгооч, би залбирч байна гэв. Ингээд Елишагийн үгийн дагуу Тэр тэднийг сохор болгожээ.

19 Тэгээд Елиша тэдэнд—Энэ нь тэрхүү зам биш, энэ хот ч өнөөх хот биш. Намайг дагагтун, би та нарыг хайж буй тэр хүн уруу чинь аваачъя гэв. Елиша тэднийг Самари уруу авчрав.

20 Тэд Самарид хүрч ирэх үед Елиша—Өө, ЭЗЭН, тэдэнд харуулахын тулд эдгээрийн нүдийг нээгээч гэв. Ийнхүү ЭЗЭН тэдний нүдийг нээсэнд, тэд харав. Үзэгтүн, тэд Самарийн дунд байлаа.

21 Тэгэхэд Израилийн хаан тэднийг хараад Елишад—Эцэг минь, би тэднийг алах уу? Би тэднийг алах уу? гэв.

22 Елиша хариулахдаа—Чи алж болохгүй. Чи өөрийн илд, өөрийн нум сумаар олзолсон хүмүүсийг алах байсан гэж үү? Тэд идэж, уугаад, өөрсдийн эзэн уруу явахын тулд тэдний өмнө талх, ус тавигтун гэжээ.

23 Ингээд тэр тэдэнд зориулан их найрыг бэлтгэв. Идэж, уусных нь дараа тэр тэднийг явуулсанд, тэд өөрсдийн эзэн уруу буцав. Арамейчуудын дээрмийн бүлэглэлүүд Израилийн нутаг уруу дахин халдан ирсэнгүй.

24 Үүний дараа Арамын хаан Бен-хадад өөрийн бүх цэргээ цуглуулан, хөдөлж, Самариг бүслэв.